Уг тусгай дугаарт Хунтайж Уильям болон гэргий Кэйт Мидллтон нарын цээж нүцгэн зураг бүхий 26 хуудас мэдээлэл нийтлэгдэх гэнэ. Мөн энэхүү тусгай дугаарын нүүрний зураг болон загвар аль хэдийн бэлэн болсон бөгөөд нүүрний зурганд Кэйтийн цээж нүцгэн сууж буй зургийг нийтлэх аж.
Харин үүний хариуд Их Британий хааны удмынхан хуулийн арга хэмжээ авах болно хэмээн мэдэгджээ. Дээрх “Chi” болон “Closer” сэтгүүлүүд нь Италийн Ерөнхий сайд агсан Силвио Берлусконигийн охин Маринагийн удирддаг тус улсын хамгийн том “Mondadori” хэвлэлийн компанид харъяалагддаг байна. Кэйт Миддлтоны цээж нүцгэн зургууд тус сэтгүүлүүдээс гадна аль хэдийн интернэтэд тавигдсан бөгөөд Грекийн “Eleftheros Typos” сэтгүүлийн нүүрэнд мөн гарчээ.