Дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ.
PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаж, дэлхийн одуудаас эхлээд түүнийг шүтэж попын гүнж Бритни Спирс хүртэл түүгээр бүжиг заалгаад авсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт (09.15) Америкийн NBC TV-н “Today show” шууд нэвтрүүлэгт Ази тивийн дуучдаас анхлан уригдан “Gangnam style” дуугаа дуулжээ. Түүнийг харахыг хүссэн 1000 гаруй шүтэн бишрэгчдийнхээ хамт дуулж, “БНСУ мандтугай” гэж хэлэхээ ч мартаагүй аж. Бостон хотын Беркли хөгжмийн сургуулийнхан түүгээр бахархаж байгаа аж. PSY тус сургуульд суралцаж байхдаа төгсөлгүй орхиж явжээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР