’’Тор’’-ын дараагийн ангийн зураг авалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

’’Тор’’-ын дараагийн ангийн зураг авалт эхэллээ

“Марвел” студи тэнгэрийн ханхүү Торын дараагийн ангийг “Тор: Харанхуй ертөнц” нэртэйгээр ирэх онд гаргахаар зарласан билээ. Тэгвэл энэ сарын 9-нд киноны зураг авалт эхэлсэн байна. Киноны хоёрдугаар ангид Торын дүрийг чадварлаг бүтээсэн Крис Хемсворт тоглож байгаа бөгөөд найруулагчаар нь “Хаан ширээний тоглоом” киног бүтээсэн Алан Тайлор ажиллаж байгаа аж.

Найруулагч энэ удаагийн ангид хаалганы харуулуудыг түлхүү харуулах талаар мэдэгдсэн аж. Кинонд Натали Портмон, Том Хадлистон зэрэг одод тоглож байгаа юм. “Харанхуй ертөнц” киноны нээлт ирэх оны арваннэгдүгээр сарын 8-нд болох ажээ.

Н.БОЛД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж