Путиныг эсэргүүцэгчид сүр хүчээ гайхуулав

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцэгчид сүр хүчээ гайхуулав

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэгч олон мянган иргэд Москва хотноо дахин цуглан, өөрсдийн сүр хүчээ гайхуулсан томоохон жагсаал зохион байгуулсан байна. Тэд эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгчдийн эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэн, Ерөнхийлөгч Путины эсрэг уриа хашгирч, туг, дарцаг, шаар, барьцгаасан байжээ.

Эдгээр эсэргүүцэгчдийн зарим нь “Pussy Riot” панк хамтлагийн лого болох өнгө өнгийн маскыг дүрсэлсэн өнгө өнгийн шаар барьсан байсан бөгөөд тэднийг суллахыг шаардсан байна.

Мөн тэд энэхүү жагсаалд олон хүнийг хамруулахын тулд иргэдийн дунд суртал ухуулга явуулжээ. Эсэргүүцэгчид Засгийн газраас жагсаал цуглаан зохион байгуулагчдад тавих торгуулийг нэмэгдүүлсэн болон эсэргүүцэгчдийг баривчилсан зэргийг хурцаар шүүмжилж, Путиныг ардчилалд заналхийлж байна гэсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард мөн Путиныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, олон тооны хүн баривчлагдан, нэлээд тооны хүн гэмтэж бэртсэн юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж