Нарагийн харвин “бүжиглэдэг”

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

Нарагийн харвин “бүжиглэдэг”

Дуучин Нара «Хэтэрхий задгай хувцасладаг» гэдэг шүүмжлэлд олон жил өртсөн. Тэрбээр энэ бүхнээс залхсан уу, эсвэл томоожихоор шийдсэн үү, юутай ч өнгөрсөн хавар «Битүү энгэртэй цамц, урт банзалны эрэлд гарлаа» хэмээн хэвлэлээр зарласан билээ. Гэвч дуучин бүсгүй хэлсэндээ хүрч чадсангүй.

«ТВ5» телевизийн «Ододтой бүжиглэе» нэвтрүүлгээр фэнүүдтэйгээ уулзах болсон тэрбээр дахиад л задгай хувцастай тайзнаа «заларлаа». Задгай энгэртэй, нуруу нь тэр чигээрээ ил гарсан богино даашинзтай бүжих түүнийг жин нэлээд нэмснийг ч үзэгчид амархан ажиглав.

Дуучин бүсгүйн хэд нугарсан харвинг «тал» даашинзных нь завсраар харсан зарим үзэгч «Нарагийн харвин бүжиглэдэг юм байна» хэмээн хошигнох болжээ.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж