Одоо байгаа моддын хамгийн өндөр нь Австралийн эвкалипт юм. Нарийн хэмжиж үзсэн эвкалипт 155 метр өндөр байжээ. Удаах байранд Калифорнын арслан заан буюу ургамал судлагчдын секвойя гэж нэрлэдэг мод ордог. Гэхдээ хамгийн өндөр секвойя аварга эвкалиптаас 12-15 метрээр намхан аж. Эдгээр үлэмж биетэн моддын хэмжээг тэдгээрийн үртэй зэрэгцүүлж үзвэл их сонин. Эвкалиптын үр бүр жижигхэн. Энэ нь хамгийн урт хэсэгтээ 1-2 мм, олон талтай, хүрэн өнгөтэй байна. Ийм үр бүхэн толгой эргэм өндөр мод ургуулах боломжийг өөртөө нуун хадгалахын зэрэгцээ өөртэйгөө төстэй олон сая бие төрүүлэх чадвартай байдаг.
Арслан заан /секвойя/ модны үр, эвкалиптийн үрээс мэдэгдэм том байдаг. Харин арай намхан аварга мод арай томхон үрээс ургаж байгаад гайхах хэрэггүй. Ер нь ургамлын өндөр, түүний үрийн хэмжээ хоёрын хооронд шууд хамаарал байдаггүй. Манай ойн самар эвкалиптийн үрийн дэргэд их том гээд бод доо. Гэтэл ойн самраас ургасан сөөг модоор уурга, таяг хийдэг бол эвкалиптийн үрээс хөлөг онгоцны шураг, багана хийхүйц мод ургадаг нь сонин.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”