Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор, МУЭ-ийн шагналт зураач Ц.Эрдэнэцогийн “Бидний өнөөдрийн үйлс–ирээдүйн хувь заяаны үндэс болно” уриатай “Тусгал–3” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд удахгүй нээгдэх гэж байна. Энэ сарын 17-нд үзэгчдийн хүртээл болох уг үзэсгэлэнгийн бүтээлүүдэд Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн бүтэн зуунд эх орны нийгмийн амьдралд тохиолдсон түүхэн үйл явдлуудыг тусгаснаараа онцлог аж. Үзэсгэлэнгийн голлох үзмэрт “ХХ зууны Монгол” цуврал бүтээлүүд багтах бөгөөд орчин цагийн нийгмийн дүр байдлыг, хөдөө нутгийн амьдралыг харуулсан уран зураг, сэтгэлгээний илэрхийлэлтэй бүтээлүүд дэлгэгдэх юм байна.
Г.Даша