“Түмэн эх” чуулга шагналын хур буулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

“Түмэн эх” чуулга шагналын хур буулгажээ

Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж яваа Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан”-д анх удаа амжилттай оролцон шагналын хур буулгажээ. ӨМӨЗО-ны Ордос хотод энэ сарын 7-12-ны өдөр болсон уг уралдаанд тус чуулгынхан “Харанга” хамтлагийн дуучин, гитарчин Ц.Чулуунбатын аялгуунд бүжиг дэглээч Ц.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Домог биелгээ” бүтээлээ сойсон нь алтан медаль хүртжээ. Мөн мөнгөн медалийг манай уран бүтээлчдийн ур, чадварыг илтгэсэн “Домог биелгээ” бүтээл хүртсэн бол хүрэл медалийг Соёлын тэргүүний ажилтан  Л.Оюунбатын найруулга Ц.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Сугсраан донж”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын найруулга “Аварга зээрд” бүжгүүд эзэлжээ. Гурав дахь жилдээ болж буй тус наадмаас анх удаа хамгийн олон медалийг монголын уран бүтээлчид хүртсэн аж. Сонирхуулахад, уг тэмцээнд 41 орны 188 баг өрсөлдөснөөс монголын уран бүтээлчид хамгийн олон медалийн эзэд болжээ. Гурав дахь жилдээ болж буй тус наадамд анх удаа оролцоод шагналын хур буулгасан монголын уран бүтээлчдийн чадвар, чансааг тэд зохион байгуулагчид болон оролцогч, үзэгчид монголын урлагийг гайхан биширчээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж