Нийслэлийн цагдаагийн газар ”Леди” төвтэй хамтран ”Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харьцааны соёл” нэг сарын аяны хүрээнд өнөөдөр удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Цагдаагийн даргын тушаалаар Цагдаа хүчний байгууллагын ажилтнуудын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн хэв журам, мөрдөн байцаах, хөдөлгөөнт эргүүл зэрэг газруудын албадын дарга нар уг сургалтад хамрагдсан юм. Тэд бүтэн сарын хугацаанд биеэ хэрхэн авч явах, энгийн иргэдтэй харилцахдаа юуг анхаарах зэрэг харилцааны соёлын хичээлд хамрагдсан юм. Ингэснээр тэдний ажил үүрэгт томоохон өөрчлөлт гарах боломжтой болж байгаа аж.
Г.Даша