Өнөөдөр 14 цагаас Монголын бурхан шашинтны төв гандан тэгчинлэн хийдэд 200 мод тарих ажиллагааны нээлт боллоо. МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт Монголын үндэсний оюутны холбоо”-ноос санаачлан зохион явуулсан тус ажилд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, мисс Содтуяа, олон улсын байгууллагын энхийн элчүүд, МАХН-ын мянгатын дарга нар, оюутан, залуучууд, эмэгтэйчүүдийн холбооны гишүүд ирж оролцлоо. Тус оюутны холбооны “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” сайн үйлсийн аяны хүрээнд дээрх ажлыг удирдан зохион байгуулж, Улаанбаатар хотынхоо агаарыг цэвэршүүлэх ажилд гар бие оролцож байгаа нь энэ юм байна.