“Viva Forever” мюзикл хийнэ | News.MN

“Viva Forever” мюзикл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Viva Forever” мюзикл хийнэ

Домогт “ABBA” хамтлагийн дуунуудаар "Mamma Mia!" мюзикл киног бүтээсэн найруулагч Judy Craymer Британийн “Spice girls” хамтлагийн хит дуунуудаар дахин нэгэн мюзикл кино хийж байна. 1998 онд Британийн чартуудыг тэргүүлж байсан алдарт охидын хамтлагийн “Viva Forever” цомгийн нэрээр уг мюзиклаа нэрлэжээ. Уг мюзиклээр тус хамтлагийн түүх, намтар болон “Say You"ll Be There”, “2 Become 1”, “Mama”, “Spice Up Your Life”, “Viva Forever” зэрэг шилдэг дуунуудыг нь харуулна гэж кино найруулагч Judy Craymer хэлжээ. “Америкийн шүтээн”-нийг үндэслэгч, хөгжмийн продюссер Simon Fuller, алдарт “Spice girls” хамтлагийн дуучид киноны төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм байна.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

энэ хэдэн өгүүлбэрт байгаа тал үг нь англи үг байна шдээ хаха
хөдөөний англи үсэг мэдэхгүй эсвэл настай хүн уншихгүй юм байна даа хаха

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

шүтээн-ний

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

Америкийн шүтээн-ний байхдаа яахав дээ шүтээн-ий гэж уншдаггүй болж таарах нь ээ хаха

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

чарт гэдгийг монголчлоод хэлчих ухаан бахйгүй л дээ хаха

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

мюзикл гэдэг үг 4 орчихжээ хаха

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

мюзикл киног бүтээсэн гэснээ явж явж байснаа мюзикл кино хийнэ гэнээ хахахаха

Avatar

Зочин 2010-05-17 202.131.247.170

чааваас даа танайх уг нь монголын хамгийн том мэдээллийн сайт гээ биз дээ үг үсгийн алдаагаа хянадаг ганц хүн ядаж байдаггүй юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж