
Домогт “ABBA” хамтлагийн дуунуудаар "Mamma Mia!" мюзикл киног бүтээсэн найруулагч Judy Craymer Британийн “Spice girls” хамтлагийн хит дуунуудаар дахин нэгэн мюзикл кино хийж байна. 1998 онд Британийн чартуудыг тэргүүлж байсан алдарт охидын хамтлагийн “Viva Forever” цомгийн нэрээр уг мюзиклаа нэрлэжээ. Уг мюзиклээр тус хамтлагийн түүх, намтар болон “Say You"ll Be There”, “2 Become 1”, “Mama”, “Spice Up Your Life”, “Viva Forever” зэрэг шилдэг дуунуудыг нь харуулна гэж кино найруулагч Judy Craymer хэлжээ. “Америкийн шүтээн”-нийг үндэслэгч, хөгжмийн продюссер Simon Fuller, алдарт “Spice girls” хамтлагийн дуучид киноны төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм байна.
Г.Даша