АНУ-ын шүүх Samsung-ийг дахин буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын шүүх Samsung-ийг дахин буруутгажээ

Вашингтон дахь Олон улсын худалдааны шүүх өчигдөр гаргасан шийдвэртээ Apple компанийг Samsung-ийн дөрвөн зохиогчийн эрхийг зөрчөөгүй болохыг мэдэгджээ. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар дээрх шийдвэр нь Samsung-ийн хувьд хүнд цохилт болсон аж. Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчид болох Apple Samsung-ийн зохиогчийн эрхийн маргаантай асуудал ийнхүү одоо болтол үргэлжиллсээр байгаа юм. АНУ-ын шүүхээс дээрх маргаан шийдвэрлэгдтэл Samsung-ийн iPhone, iPad, iPod-ийг тус улсад худалдаанд гаргахыг аль хэдийн хориглосон. Дээрх шийдвэрт сэтгэл дундуур үлдсэн Samsung ийнхүү дахин шүүхэд хандаад байсан юм. Өнөөдрөөс гурван долоо хоногийн өмнө АНУ-ын шүүх мөн л Samsung-ийг дээрх хэрэгт буруутгасанаар 1.05 тэрбум ам долларыг Apple-д төлөх болсон юм. Харин Apple өнгөрсөн долоо хоногт шинэ iPhone-5 гаргасан нь ухаалаг гар утасны зах зээлд өөрийн байр суурийг өсгөсөн явдал болжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж