Эмма Уотсон “Late Night” шоунд уригджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

Эмма Уотсон “Late Night” шоунд уригджээ

Дэлхий даяар кино сонирхогчдыг байлдан дагуулсан Харри Потер киноны од Эмма Уотсон өчигдөр Жимми Фаллоны “Late Night” шоунд оролцжээ. Уг шоуны үеэр хөтлөгч Эммагаас түүний шинэ уран бүтээл болох “The Perks of Being a Wallflower” киноных нь талаар сонирхолтой асуултуудыг тавин, кино ертөнцөд анх хөл тавьсан дурсамжийнх нь  талаар мөн ярилцсан байна. Түүний тоглосон Харри Потер кино Эммад ихээхэн алдар хүнд, амжилтыг авчирсан бөгөөд тэр өөрийн тоглосон бүх уран бүтээлдээ хайртай байдаг хэмээн шоуны үеэр ярьжээ. Түүнчлэн Эмма уг шоуны тайзан дээр хөтлөгч Жимигийн хамтаар  бүжиглэсэн үзэгчдийг их л хөгжөөсөн аж. Тэд уянгалаг жааз хөгжмийн аянд ийнхүү бүжиглэсэн нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Тэрбээр шоунд хүрэлцэн ирэхдээ цэцэгсийн мэт тод өнгөтэй богинохон даашинз, улаан туфлээр гангарчээ. Үүний дараа Эмма шоуны талаарх сэтгэгдлээ өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна.
 

Э. Анхтуяа


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж