-“Ариун даль” сангийнхаа талаар танилцуулахгүй юу? Яагаад энэ санг байгуулах болов?
-Энэ санг багийн таван найз нийлэн байгуулсан. Сангийн тэргүүнээр нь Т.Билгүүтэй, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнх-Эрдэнэ, үүсгэн байгуулагч Н.Анар, Ч.Золбоо нар ажилладаг. Найзууд маань гадаад, дотоодод сургууль, соёлоо төгсч, ирээд цуглан ярилцаад нийгэм рүүгээ хандсан хүмүүнлэгийн сан байгуулсан. Өнөөдөр ажил хэрэг болгон эхний ажлаа хийж байна.
-Сангийн гол зорилго?
-Гол нь бага насны хүүхдийн боловсролд бид сангаараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулахаар чиглүүлээд байгаа. Өнөөгийн нийгэмд боловсролгүй хүн бол хаана ч гологдоно шүү дээ. Тиймээс үүн дээр үндэслэн эхний ажлаа “Монгол хүн ба үнэ цэнэ” сэдвийн хүрээнд хийж байна. Энэ арга хэмжээ маань гурван жилийн хугацаанд явагдана.
-Ямар ажлуудыг энэ хүрээнд төлөвлөөд байгаа вэ?
-Бидний эхний ажлыы монголын загварын ерөнцийн нүүр царай болсон загвар өмсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлүүлж байна. Тиймээс багуудаасаа толдорхой хэмжээний хандив цуглуулж энэ тэмцээнийг хийж байна. Энэхүү хандиваар бид асрамжийн газрын хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг маргааш зохион байгуулах юм. “Монгол модель”, “Торго салон”, “Азийн модель”, “New model” гээд монголын нүүр царай болсон загварын агентлагууд өөрсдийн моделио энэ тэмцээнд оролцуулан ирж багаа дэмжиж байна.
-Аль асрамжийн газрыг сонгоод байна?
-Бид нийслэл хот дотор байдаг асрамжийн газруудаар явж судалгаа хийсэн. Ер нь бүгдэнтэй л танилцсан. Тусламж хамгийн бага хүрдэг газарт бид хүрч тэдэнд зориулан энэхүү хүмүүнлэгийн ажлаа хийгээд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрладаг “Бадамлянхуа” асрамжийн газрыг сонгон авсан. Тэр асрамжийн газарт 2-17 насны нийт 71 хүүхэдтэй, сургуульд сурдаг 36, бусад нь сургуулиас түр завсардсан болон нялх хүүхдүүд байдаг. Бид аль болох сургуульд сурч байгаа хүүхдүүдэд нь хэрэгтэй хияээлийн хэрэгсэл, хувцас, бага насныханд нь тоглоом, ном гээд хэрэг болох зүйлсийг энэ удаад хандивлахаар аянаа өрнүүлээд байгаа. Хүүхдүүд чөлөөт цагаараа гадаа дэмийн шороогоор тоглож өнгөрөөх бус өөрсдөдөө хэрэгтэй зүйлсийн хийн ном уншин, оюун ухаанаа тэлэх тоглоом наадгайгаар тогловол тэдний ой тогтоолт хүмүүжилд ч гэсэн эерэг зүйлийг суулгана шүү дээ. “Монгол хүн ба үнэ цэнэ, хамтдаа хөгжөцгөөе” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна.
-Гурван жилийн төслийнхөө хүрээнд зөвхөн “Бадамлянхуа” асрамжийн газартай хамтарч ажиллах уу? Өөр ямар ажлуудыг төлөвлөөд байгаа бол?
-Ер нь бол нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд рүү бид ажлаа хандуулан явуулна. “Бадамлянхуа” асрамжийн төвтэй хамтрахаас гадна өөр олон судалгаа хийх хэрэгтэй байна. Гурван жил гэсний учир нь нэг өдрийн үйл ажиллагаагаар ажлаа хязгаарлахыг хүсээгүй. Цаашид “Бадамлянхуа” асрамжийн төвд байгаа хүүхдүүдийг бүгдийг нь бичиг баримтжуулан Монгол Улсын иргэн гэсэн тододголтой болгоё гэсний үндсэн дээр төлөвлөөд байгаа. Дараа дараагийн үйл ажиллагаагаа ганцхан энэ төвийг гэлтгүй сургууль завсардсан, гэр хорооллын хүүхдүүдэд хандан явуулна. Аль болох нийгэм тал руу хандсан ажлуудыг хийнэ.
-Маргааш хаанаас ямар унаа “Бадамлянхуа” асрамжийн төв рүү хөдлөх вэ? Хэрвээ та нартай энэ хүмүүнлэгийн ажилд нэгдэхийг хүсвэл яаж хандах уу?
–Маргааш өглөө 09.00-10.00 цагийн хооронд Барилгачдын талбай дээрээс унаа Гачууртад байрлах “Бадамлянхуа” асрамжийн төв рүү хөдлөнө. Оролцохыг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй. Тэдгээр хүүхдүүдэд хэрэгтэй гэсэн үүднээс өөрт хэрэглэгдэхгүй байгаа ном, зохиол, тоглоот, багадсан хувцас, хичээлийн хэрэгсэл зэргээр туслаж болно. Бидэндтэй нэгдэн нэг өдрийг хамтдаа тэдгээр хүүхдүүдтэй өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхний өмнө манай сангийн үүд хаалга нээлттэй. Бид маргааш бүтэн нэг өдрийн хөтөлбөр гарган олон сонирхолтой арга хэмжээг зохиохоор төлөвлөсөн байгаа.