“48 цаг” кино наадмын кадр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

“48 цаг” кино наадмын кадр эхэллээ

“48 цаг  Монгол 2012” бэсрэг кино наадмын гол үйл ажиллагаа болох 48 цагт багтаан кино хийх уралдааны нээлт  есдүгээр сарын 14-ний 18.00 цагт “Жүр үр” төв дээр боллоо. Нээлтийн үеэр наадамд оролцож буй 30 багийн ахлагчид хийх киноныхоо төрөл, хэлбэрээ сугалж, кинонд ашиглах өгөгдлүүдээ авсанаар баасан гарагийн  19.00 цагаас ням гарагийн 19.00 цаг хүртэлх 48 цагт багтаан кино хийх  ажилдаа орж, кино багийн кадр явж эхэллээ.

Багууд зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн 4-7 минутын богино хэмжээний киногоо дэлгэцэнд гаргахад бэлэн болгох хүртэлх нөр их ажлыг ердөө 48 цаг буюу  бүтэн хоёр хоногийн дотор хийж гүйцэтгэх юм. 

Олон улсын “48 цаг кино наадам”-ын дүрэм ёсоор киноны санаагаа илэрхийлэхдээ заавал ашиглах тодорхой нэг баатар, заавал хэрэглэх зүйл, эд өлөг, заавал хэлэх ёстой  нэг өгүүлбэрийг кино хийж эхлэхээс нэг цагийн өмнө АНУ-аас ирдэг юм. Энэ жил тус байгууллагаас кинонд заавал ашиглах  өгөгдөлд дахаар гурван зүйлийг илгээсэн байна. Үүнд:
Дүр:  Мужаан Чойдогийн Амараа эсвэл Чойдогийн Анхилуун
Хэрэглэх зүйл:  Харандаа
Хэлэх үг:  "Загасанд ус хэрэгтэй байдаг шиг, би түүнд хэрэгтэй"

Багууд ням гарагийн орой 19.00 цагт  киногоо хүлээлгэж өгнө.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж