Өнөөдөр “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдөр

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдөр

Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг аймаг, нийслэлийн хэмжээнд тус тусын байрандаа зохион явуулж байна. Өнөөдрийн  байдлаар орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул,  Өмнөговь, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган,  Завхан, Орхон, Сүхбаатар зэрэг 18 аймаг, нийслэлийн  Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн иргэдийн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дуусаад байгаа аж. 

Цахим үнэмлэх олгох ажил улсын хэмжээнд 74 орчим хувьтай хэвлэгдэж  сум, дүүрэг,  баг, хороондоо хүргэгджээ. Тиймээс эдгээр аймаг, нийслэл дүүргийн иргэд өнөөдөр зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-өөр өөрийн   оршин суугаа баг, хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг тус газраас уриаллаа. Нээлттэй хаалганы өдрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд  бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгохоос гадна бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон, эд хөрөнгийн эрхийн бүртгэл,  гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлнэ.

Иргэд цахим үнэмлэхээ авахдаа өөрийн иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авна юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж