Улаанбаатар хотын түргэн тусламжийн төв 103 дугаарт өнөөдөр өглөө 08.00 цагаас хойш одоогийн байдлаар 89 гаруй дуудлага иржээ. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө 08.00 цаг хүртэл түргэн тусламжийн 515 дуудлага ирж, ачаалал ихтэй ажилласан байна. Дуудлагын дийлэнхийг буюу 60-70 хувийг даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг өвчлөлүүд эзэлж байсан бол үлдсэн хувийг нь бую төрөхийн 72, осол гэмтэлийн 92 дуудлага болон анхан шатны тусламжийн дуудлагууд эзэлжээ. Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төв 19 эмч түргэн тусламжийн унаагаар иргэдэд үйлчилж байгаа ба хоногтоо 30-аад эмч, түргэн тусламжийн унаатай ажил үүргээ гүйцэтгэдэг аж.
Г.Даша