Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn