Үүнд,
- Аймшиг
- Амралтын/Баярын ѳдѳр
- Драм
- Дуугүй
- Дэтэктив / Цардаатай
- Зөгнөлт
- Инээдмийн
- Мюзикл эсхүл Вестерн (Musical or Western)
- Романтик / Хайр сэтгэлтэй
- Триллэр
- Фантаз
- Хошигнолт Баримтат кино
- Хүчирхэг эмэгтэйн дүр (Film de Femme)
- Эмгэнэлт инээдмийн (Dark Comedy)
Ннадмын журманд сугалаагаар авсан төрөл, хэлбэрээ бусад багтай солихыг эрс хориглодог аж. Гэхдээ сугалсан кино төрлөө нэг л удаа солиулах боломжтой аж. Харин дахин сонгох эрхийн картыг хот бүрт өөр өөр байхаар хуваарилдаг гэнэ. Манайд хувиарлагдсан дахин сонгох эрхийн картад:
- Адал явдалтай цуврал (Adventure Serial)
- Аян замын
- Гэр бүлийн (Family Film)
- Нѳхѳрлѳлийн тухай кино (Buddy Film)
- Түүхийн хэсэгтэй (Period Piece)
- Цаг xугацааны аялал (Time Travel Movie)
- Эрийн цээнд хүрч буй/Эр хүн болж буй (Coming of Age) төрлүүд багтжээ.
Киноны сугалаанд багтсан “дуугүй” төрлийн тухайд 1920 онд анх үүсэхдээ өөрийн гэсэн дуугүй, зөвхөн амьд төгөлдөр хуур л даган тоглодог байжээ. 48 цаг кино наадамд зориулан хийсэн дуугүй кинонд хөгжим, дууны еффект байж болно. Гэхдээ харилцан яриа, амьд дуу чимээ буюу энэ нь зураг авалтын үед бичсэн зүйл хэрэглэж болохгүй гэнэ. Хэрэв кинон дээр чинь хаалга хаагдаж байвал жинхэнэ хаалга хаагдаж байгаа чимээнээс өөр ямар ч хамаагүй дууны еффект хэрэглэж болно. Бас хүн ярьж байвал түүний жинхэнэ яриа нь биш л бол өөр ямар ч дууны еффект байж болно. Ямар сонсогдож байна?
Түүнчлэн “Хүчирхэг эмэгтэйн дүр” буюу “Film de Femme” гэсэн төрөл зүйлийг 48 цаг кино наадмын кинонуудад хүүхнүүдэд зориулсан хүчирхэг дүр оруулахад зориулан тусгайлан гаргасан төрөл юм. Хайр сэтгэлийн инээдмийн, мөн “chick flick” буюу хүүхнүүдэд зориулсан кинонууд энэ төрөлд багтах боловч зөвхөн багахан хэсэг нь юм.
Хүчирхэг эмэгтэйн дүр гэдэг нь юү вэ? “Juno”-гийн Ellen Page, “Frida” –гийн Salma Hayek, “Election” –ний Reese Witherspoon, “Erin Brockovich” –гийн Julia Roberts –гийн дүрүүдийг бод. Ээдрээтэй мөн ухаалаг. Эмэгтэйчүүд зөвхөн эрчүүдийн ажлыг хийж байгаагаар дүрслэхээс зайлсхийх хэрэгтэй. Олонхийн боддогчлон хүчтэй гэхээр л заавал хүн алдаг байх шааардлагагүй гэнэ шүү.