”Hansol Korea Open” есдүгээр сарын 17-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

”Hansol Korea Open” есдүгээр сарын 17-нд болно

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA)
ээлжит чансаагаа "Амеркийн нээлттэй тэмцээн" өндөрлөсний дараа буюу есдүгээр сарын 12-нд гаргасан бөгөөд ATP-ийн чансааг Швейцарийн Рожер Федерер, WTA-н чансааг Беларусын Виктория Азаренка нар тэргүүлж байна.

Харин ATP болон WTA-н цуврал тэмцээнүүд ази тивд шилжээд байна. Ингээд тэмцээний хуваарийг танилцуулья.

WTA ээлжит цуврал тэмцээн:

09.17-09.23 "Hansol Korea Open" тэмцээн, энэ жилийн шагналын сан 222 мянган ам.долларт багтаж байгаа аж. Данийн Каролина Возняцки (11), ОХУ-ын Мария Кириленко (14), Надия Петрова (18) нарын шилдэг теннисчид оролцох аж.

09.23-09.30  Токиогийн нээлттэй тэмцээн,
шагналын сан хоёр сая 168 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд
өнгөрсөн жилийн аваргаар Польшийн Агнешка Радваньска (3) түрүүлж байжээ.

09.29-10.07 Бээжингийн нээлттэй тэмцээн, дөрвөн сая 828
мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Польшийн
Агнешка Радваньска (3) шалгарч байжээ.

10.15-10.21 Москвагийн нээлттэй тэмцээн, шагналын сан 740 мянган ам.долларт багтаж байгаа аж.


ATP ээлжит цуврал тэмцээн:

09.24-09.30 Тайландын нээлттэй тэмцээн, нийт шагналын сан 551 мянган ам.долларт багтаж байгаа аж. Өнгөрсөн жил Их Британы Энди Мюррей түрүүлж байжээ.

09.24-09.30 Малайзын нээлттэй тэмцээн, нийт шагналын сан 850 мянган ам.долларт багтаж байна.

09.29-10.07 "China Open", нийт шагналын сан 2 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Чехийн Томаш Бердых шалгарч байжээ.

10.01-10.07 "Japan Open", нийт шагналын сан нэг сая ам.долларт багтж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Их Британы Энди Мюррей шалгарч байжээ.

10.08-10.14 "Shanghai roles masters" тэмцээн,
нийт шагналын сан гурван сая 240 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд
өнгөрсөн жил Их Британы Энди Мюррей түрүүлж байжээ.

10.15-10.21 "Kremlin Cup", энэ жилийн шагналын сан 725 мянган ам.долларт багтаж байгаа аж.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж