Төв
аймагт софт теннисний холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой ирэх
амралтын өдрүүдэд (09.15-16) Зуунмод хотноо болох гэж байна. Тус ойн
хүрээнд софт теннисчдийн дунд өсвөрийн болон насанд хүрэгчдийн
тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнд хот, хөдөөгийн
10 байгууллагын өсвөрийн 100 гаруй, насанд хүрэгчдийн 50 орчим тамирчид
ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнд есдүгээр
сарын 04-08-ны хооронд БНСУ-д болсон “Mungyeon International
Championship” тэмцээний эрэгтэй хосын төрөлд хүрэл медаль хүртсэн
У.Баясгалант, Г.Энхтүвшин нарын шилдэг тамирчид оролцох юм байна.

Дашрамд
дуулгахад, ирэх арваннэгдүгээр сард Тайвань улсад болох Азийн аварга
шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцох билээ.
Сүүлийн
жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999 оноос
ДАШТ-нд оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил БНСУ-д болсон XVI дахь
удаагийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн нь дэлхийн аваргаас
авсан гурав дахь медаль юм. Мөн өсвөрийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг
хосын төрлөөр авчээ.
Ч.БОЛОР