
Өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн 100 айлын замыг нээсэн тул жолооч нар энэ замаар саадгүй зорчих боломжтой болжээ. Их тойруугийн замыг хэсэгчлэн хааж, зам засварын ажлыг хийхээр 100 айлын уулзвараас IV дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаагаад байсан юм. Уг замыг өнгөрөгч баасан гаригийн 23 цагаас өнөө өглөөний 07 цаг хүртэл хааж, замын хучилтын ажлыг хийсэн ч хараахан бүрэн гүйцэд дуусгаагүй байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдэд дахин замыг хааж, хучилтын ажлыг үргэлжлүүлэх юм байна. Харин нэгдүгээр хорооллын аюулгүй тойргын замын хойд хэсэг хаалттай хэвээр байна. Уг замыг өнгөрөгч баасан гаригийн 22 цагаас ирэх лхагва гариг буюу энэ сарын 19 -ны 07 цаг хүртэл хаахаар болжээ. Иймд хэрэв та зүүн талаасаа явж байгаа бол гуравдугаар эмнэлгийн урд талын уулзвараар зүүн гар тийш эргэн урд талын зорчих хэсэгт орон баруун зүгт зорчоорой. Хойд талаас ирж буй жолооч та нэгдүгээр хорооллын хойд талын замыг сонгох боломжтой.
Д.Долгор