Тодруулбал, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд болох “Эрүүл хүнс-2012” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны бүртгэлийг ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 504 тоотод, “Алтан намар-2012” –ын бүртгэлийг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 503 тоотод, “Шилмэл мал-2012” үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бүртгэлийг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зоихцуулах газрын 303 тоотод бүртгүүлэх юм байна. Ингээд үзэсгэлэнгийн бүртгэл есдүгээр сарын 17-ны өдөр дуусах ажээ. Нэгдсэн арга хэмжээтэй холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дараах зааварчилгааг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд өгч байна.
- Үзэсгэлэнгийн талбайн урьдчилсан хуваарилалтыг ҮХААЯ-ны холбогдох газар хэлтсээс зохион байгуулж, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хийнэ.
- Үзэсгэлэнд оролцох ААН, байгууллага, иргэд 2012.09.24-ны 18 цагт үзэсгэлэнгийн стендийг тохижуулж, үзэсгэлэнд танилцуулах бараа бүтээгдэхүүнийг бүрэн татаж авсан байх шаардлагатай.
- 2012 оны 9 дүгээр сарын 26 –ны өдрийн 12.00- 15.00 хооронд үзэсгэлэнгий нээлтийн ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэнгийн төв хаалгаар бараа бүтээгдэхүүн, машин техник хэрэгсэл оруулж, гаргах урсгал өдрийн 12.00 цагт бүрэн хаагдана.
- Үзэсгэлэнгийн үеэр нэгдсэн тайз ашиглан байгууллага, бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд зохион байгуулах үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор “Зохион байгуулах ажлын хэсэг”-т танилцуулан, зөвшөөрөл авах.
- Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж нь үзэсгэлэнгийн хаалтын өдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа жигд, тогтвортой явуулах үүрэг хүлээнэ.
- Аж ахуйн нэгж бүр “Намрын ногоон өдрүүд-2012” нэгдсэн арга хэмжээний лого бүхий, ягаан дэвсгэр шар фонтоор, Arial фондоор бичсэн, 22 см өндөр бүхий фото стикерээр цэвэр, үзэмжтэй тогтоосон байна. Жич: байршил заасан үсгийн өндөр 12 см, компанийн нэрийн үсгийн өндөр нь 10 см, анонсын уртын хэмжээ нь тухайн аж ахуйн нэгжид хуваарилсан стэндний урттай ижил хэмжээтэй байна.
- Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж нь үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хуваарьт цагуудад өөрийн бараа материалын бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах бөгөөд бараа бүтээгдэхүүнээ эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос гарах үр дагаварыг зохион байгуулагч тал хариуцахгүй.
- Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж нь үзэсгэлэнгийн үйл ажиллагааны үеэр орчныхоо эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.
- Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж нь стэндний хавтан дээр 30 кг-аас дээш хүнд зүйл өлгөх, стэндийг цоолж, өрөмдөхийг хатуу хориглоно.
- Стэндийг үзэсгэлэн дууссаны дараа анхны байдлаар нь “Зохион байгуулах ажлын хэсэг”-т хүлээлгэж өгнө.
- Стэнд, холбогдох тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлийг үзэсгэлэнд оролцогч бүрэн хариуцах ба байршлыг өөрчлөх тохиолдолд “Зохион байгуулах ажлын хэсэг”-т мэдэгдэн, “Мишээл-Экспо” төвийн аж ахуйн албаны даргын зөвшөөрлийг авсан байна. Стэндийг ямар нэгэн байдлаар гэмтээсэн тохиолдолд /өнгө өөрчлөх, будаг гэмтээх, хэлбэр, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, байрлал өөрчлөх г.м/ үнийг 3 нугалж, түрээслүүлэгч талд төлнө.
- Стэндэн дээр ямар нэг зүйл тогтоохдоо зориулалтын наалт ашиглана./Наалт нь үзэсгэлэн худалдааны дараа элдэв толбо үлдээхгүй байх ёстой/
- Гал түймрийн гэнэтийн осол гарахад ашигладаг зам гарцыг хааж эд зүйл байрлуулахыг хориглоно.
- Өндөр хүчдэлтэй цахилгаан хэрэгсэл зайлшгүй залгах тохиолдолд “Зохион байгуулах ажлын хэсэг”-т мэдэгдэн, “Мишээл-Экспо” төвийн аж ахуйн албаны даргын зөвшөөрлийг заавал авсан байна.
- Зөвшөөрөгдсөнөөс бусад газар ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглах, өөрийн талбай, ойр орчмын газрууд, стендийн араар хог хаяхыг хориглоно.
- Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, автомашины улсын дугаарыг “Зохион байгуулах ажлын хэсэг”-т урьдчилан мэдэгдэж, зогсоолын дугаар авч, заасан зогсоолд байрлуулна.
- Зөвшөөрөгдсөн цэгээс өөр газарт үйл ажиллагаа явуулах, ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр явуулахыг хориглоно.
- “Эрүүл хүнс – 2012“ Үзэсгэлэнгийн шагналын номинацийн шалгаруулалт хөтөлбөрт заасан өдрүүдэд явагдах бөгөөд номинацид нэр дэвшүүлж бүтээгдэхүүний танилцуулга, бичиг баримтыг бүрдүүлж, шалгаруулалтад орох юм байна.
Долоо дахь жилдээ болж буй “Намрын ногоон өдрүүд”-ээр хэрэглэгчдэд шинэ ногоо, дотоодын болон импортын бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор дэлгэх ажээ. Энэ удаагийн арга хэмжээ экологийн, цэвэр, тэжээллэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор архи, согтууруулах ундаа, тамхийг үзэсгэлэнд худалдаалахгүй талаар албаныхан онцолж байна.