Шүүхийн мэдээллийн санд 600 хүн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Шүүхийн мэдээллийн санд 600 хүн бүртгүүлжээ

“Шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/” санд нийт дөчин мянга шахам хэргийн мэдээлэл багтсан байна. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас иргэд хүссэн шийдвэрээ харах, бүртгүүлэх, хэргийн шийдвэрийг бүрэн эхээр татах боломжтой юм. Одоогийн байдлаар уг санд 600 шахам хүн бүртгүүлж, байнгын хэрэглэгч болсон бөгөөд 8000 гаруй шийдвэрийг бүрэн эхээр нь татсан аж. 

Ийнхүү бүртгүүлэгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 30 хувь нь оюутан, 30 хувь нь шүүх болон бусад байгуулагын ажилтан, энгийн иргэд байгаа ажээ. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж