Парисын хүнсний үзэсгэлэнд оролцоорой

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Парисын хүнсний үзэсгэлэнд оролцоорой

Монгол бизнесийн зөвлөл, Франц улсын Элчин сайдны яамнаас хамтран Олон улсын хүнсний бүтээгдэхүүний “SIAL 2012” үзэсгэлэнг 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулах гэж байна. Үүнд Монгол Улсын  аж ахуй нэгжийн төлөөлөл оролцох боломжтой бөгөөд бүртгэл Монголын бизнесийн зөвлөлд есдүгээр сарын 20-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Ийнхүү Парис хот руу бизнесийн шинэ санаа,түншээ хайх хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс нийт 20 хүнийг зохион байгуулалттайгаар авч явах ажээ. Одоогийн байдлаар дээрх тооны тал гаруй хүн бүртгүүлсэн байгаа гэнэ.

25 дахь удаагийн уг олон улсын үзэсгэлэнд гадаадын 200 улсын нийт 5838 компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм байна. Тухайлбал, талх, нарийн боов, мах, цагаан идээ, органик хүнсний бүтээгдэхүүн, вино зэрэг бүтээгдэхүүнийг дэлгэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй орнуудын бизнес эрхлэгчид энэ үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар бизнес хэлцлүүдийг хийх боломжтой ажээ.

Тухайлбал,

-Зөвхөн үзэсгэлэн яармаг бус энэ салбар дахь боловсон хүчин, мэргэжилтнүүдийн үзэл бодол, туршлагаа солилцох хурлуудыг зохион байгуулна

-Шаардлагатай бол гадаадын компаниудтай ганцаарчилсан бизнес уулзалт хийх

-Парис хотын Эйфелийн цамхаг, Луврын музей, дэлхийн тансаг худалдааны гудамж “Шонз-Элизей”-г сонирхож, “Тоска” дуурийг үзэх сонирхолтой хөтөлбөртэй талаар албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж