1.Анхан шат: “COMFAR” программыг хэрхэн хэрэглэх талаар анхан шатны мэдэгдэхүүн олгоно. Сургалт 10 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд,
2.Гүнзгийрүүлсэн шат: “COMFAR” программыг хэрэглээндээ ашигладаг, өмнө нь сургалтад хамрагдсан, COMFAR-ын зохих түвшний ойлголт, мэдлэг бүхий хүмүүст илүү гүнзгий ойлголт өгнө. Хугацаа 10 дугаар сарын 8-наас 12-ны хооронд болох юм байна.
Сургалтад 25 хүн хамрагдах ба энэ үеэр тус программыг хөнгөлттэй үнээр худалдаж авч болох ажээ. Мэргэжилтнүүд “COMFAR” программыг “windows” үйлдлийн системтэй компьютерт суулгадаг ба техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад хялбар, цаг хугацаа хэмнэх үр ашигтай гэж тайлбарлаж буй бөгөөд сургалтыг “UNIDO” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд заах гэнэ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын зүгээс олон улсын уг төсөл боловсруулах зориулалтын программыг монгол хэлэнд хөрвүүлж, ашиглахын тулд “UNIDO” олон улсын байгууллагатай ярилцаж буй ажээ.
Сүүлийн жилүүдэд нийгмийн бүхий л салбарт бүтээн байгуулалт эд өрнөх болсонтой холбогдуулан чанартай төсөл хөтөлбөр боловсруулах шаардлагатай учраас заавал гадны компаниар төслөө хийлгэлгүй өөрсдөө зориулалтын программ ашиглан хийх боломжтой тухай албаныхан онцолж байна.