Орон нутгийн сонгуулийн тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд оролцож буй юм.

Одоо дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болоод гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж эхлээд байна.

Хуулийн төсөлд зааснаар орон нутгийн сонгуулийн ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт хийхээр тусгаад буй. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчийн гуравны нэг хүртэлх нь намын нэрсийн жагсаалтаар үлдсэн нь тойргийн зарчмаар нэр дэвших юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж