Цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагад өчигдөр гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 869 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэжээ. Эдгээрээс 29-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Өчигдөр бусдын амь нас хохироох нэг, бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах 10, танхайрах зургаа, зам тээврийн хэрэг долоо, осол 22 бүртгэгдэж, есөн хүн гэмтсэн байна.
Мөн өчигдөр нийслэлд 132, орон нутагт 30 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Д.ЖАРГАЛ