Даланзадгадын авто замууд бүрэн камержиж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Даланзадгадын авто замууд бүрэн камержиж байна

Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ч түүнийг дагаад явуулын хүн амын тоо ихсэх хандлагатай байгаа. Үүнийг дагаад хүн ам ихээр суурьшсан газруудад гэмт хэргийн тоо зарим тохиолдолд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тус аймагт гарч буй гэмт хэргийн зонхилох хувийг авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол аваар эзэлдэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгчдийн ихэнх нь явуулын хүмүүс байдаг байна.

Тиймээс аймгийн Засаг даргаас шийдвэр гаргаж Даланзадгад хотын хэмжээнд гэмт хэргийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгсэл хамгийн их зорчих хэсэг бүхий газруудад замын цагдаагийн камер суурилуулж эхлээд байна. Төв замын уулзварууд, мөн гэр хороололд байрлуулсан цамхагт гэрэл бүхий тодорхой хэсгүүдэд нийт 21 газар байрлуулж буй тус камер нь 2012 оны хамгийн сүүлийн үеийн загварынх. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 150 сая төгрөгөөр хэрэгжүүлж буй тус ажиллагаанд ир- гэд болон цагдаагийн ажилчид сэтгэгдэл өндөр байгаа. Камерыг бүрэн дүүрэн ашиглах, хянах зорилгоор тус аймгийн Цагдаагийн газарт 24 цагийн операторууд байрлан бичлэгийг хянах юм байна. Шинэ камерын хувьд 180 градус эргэдэг, цас, бороо, шороо гэх мэт байгалийн төрөл бүрийн үзэгдлүүдэд цантах, гацах зэргээр ямар нэгэн саад бэрхшээл тул- гарахгүй гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байгаа.

Тус аймаг өмнө нь хүн ам хамгийн ихээр суурьшсан Ханбогд, Цогтцэций сумдад мөн ийм төрлийн камер суурилуулан ашиглалтад оруулаад буй. Ингэснээрээ Монгол Улсын хэмжээнд хамгийн анх сумдад замын цагдаа­гийн хяналтын камер суу­рилуулсан анхны аймаг болсон юм. Харин аймгийн төвдөө ийнхүү хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаараа Дархан-Уул аймгийн дараа хоёрдугаарт бичигдэж буй гэнэ.

Аймгийн төвийн иргэдийн аюулгүй, амар амгалан байдал, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд авсан арга хэмжээ тус аймагт олон байдгийн нэг нь саяхан мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар төв замуудад гэрлэн дохио суулгасан явдал байсан юм.

Ингэснээр зохицуулалтгүй замын уулзваруудад авто машины урсгал хөдөлгөөн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулан аливаа осол гэмтлээс бүрэн дүүрэн сэргийлж байгаа юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж