Сайдуудын багцыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Сайдуудын багцыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Одоогийн байдлаар Засгийн газрын сайд нарын багцыг дараах байдлаар батлаад буй юм. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8 тэрбум, Хууль зүйн сайд 303.5 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд 107.7 тэрбум, Боловсрол, шинжлэх ухааны сайд 231.9 тэрбум, Зам тээврийн сайд 498.3 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа. Мөн Уул уурхайн сайдын багцыг 16.6 тэрбум, Хөдөлмөрийн сайдыг 214.1 тэрбум, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7 тэрбум, Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж