Үүрэн холбооны шинэ тендер зарлая

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Үүрэн холбооны шинэ тендер зарлая

Монголчууд бид бусдын удирдлага дор ажиллахыг хүсдэггүй өвөрмөц гентэй хүмүүс. Өлсөж үзээгүй болохоор тэр гэж зарим хүмүүс үүнийг тайлбарладаг юм. Үнэн байж магадгүй. Тийм учраас бид аливаа спортод багийн бус ганцаарчилсан төрөлд амжилт үзүүлдэг байх ёстой хэмжээнээсээ хэтэрч, бодит байдлаас хэтэрхий зөрүүтэй оршин тогтнож байна. Үүний маш тодорхой, хамгийн ойр жишээ гэвэл сэтгүүлзүйн салбар юм. 2.7 сая иргэнд 80 гаруй телевиз / орон нутгийн телевизүүдийг оруулаад/, 30 шахсан өдөр тутмын сонин /орон нутгийн сонинуудыг оруулаад/ ногдоно гэдэг хаанаас нь ч бодсон бодит зах зээлээсээ хэтэрхий хийсвэр гэдэг нь ойлгогдоно. Гэхдээ энэ удаад үүний тухай өгүүлэх гэсэнгүй. Хэдийгээр манай улсын зах зээлд хангалттай гэж үзэж буй ч тоог нь хасах бус нэмэх шаардлагатай гэж тэрслүүгээр бодож буй үүрэн холбооны салбарын зарим асуудлыг хөндөх байна. Бид анх 1996 онд үүрэн холбоо хэмээх хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигтай танилцаж байлаа. Япон анд нөхдийнхөө тусламжтайгаар Монголд үйл ажиллагаагаа нээсэн “Мобиком” корпораци үүрэн холбооны салбарын анхдагч болсоноор бид утасгүйгээр холыг ойртуулж, хоёрыг учруулдаг тэр гайхамшигтай нөхөрлөж билээ.

Эхний гурван жилдээ гар утас гэдэг цөөн хэдэн баячуудын гангараа байлаа. Хэрэглээ бус гангараа болгож хүмүүс гар утас барьдаг байв. 1999 онд Солонгос ахан дүүсийнхээ тусламжтайгаар нээсэн “Скайтел”-ийг гарч иртэл “Мобиком” салбартаа монополь байж ярианыхаа тарифын минутыг 250 төгрөгөөр тогтоож байсан юм. Энэ бол тухайн цаг үедээ хэтэрхий “агаар”-ын үнэ байсныг хэн мэдэх билээ. Түүнээс хойш “Скайтел”-ийн үйл ажиллагаа эхэлж энэ үнэ бага зэрэг буурсан ч дээрх хоёр үүрэн холбооныхон монголчуудын амьдралын хэмнэлд таарсан үнийг хэн, хэн нь тогтоогоогүй байсан юм. Өөрөөр хэлбэл, бид үүрэн холбооны үйлчилгээг дэлхийн зах зээлээс өндөр үнээр авсаар л байсан. Хүн ам цөөн, зах зээл жижигтэй байсан нь үйлчилгээний үнэд нөлөөлсөн байх талтай. Ийнхүү явж байтал 2006 онд GSM системээр ажилладаг хоёрдахь манайдаа гуравдахь үүрэн холбооны оператор болж “Юнител” корпораци ажиллаж эхэлсэн нь бидэнд “Одоо л утсаар ярихад хямд болох нь” гэсэн эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Түүний дараагаар үндэсний хөрөнгө оруулалттай хэмээн тодотгосон “Жи-мобайл” “мэндэлж” Монголын үүрэн холбооны салбар дөрвөн оператортой болсноос хойш хангалттай биш ч гэсэн өрсөлдөөн үүсч тэдний дундаас хэрэглэгчид хожсоныг үгүйсгэж болохгүй./Монголын цахилгаан холбоо компаний F-Zone үйлчилгээ үүрэн холбоо мөн боловч энэ салбарын оператор гэж үзэхгүй байгаа/. 

Ийнхүү гар утас гэдэг гангараа биш бүрэн агууллагаараа хэрэглээ боллоо. 2.7 сая иргэнтэй улсын хувьд үүрэн холбооны дөрвөн оператор ажиллаж байгаа нь зах зээлдээ хангалттай. Дээрх дөрвөн операторын өрсөлдөөн зөвхөн дугаарлалт, нэмэлт үйлчилгээ, ярианы болон бусад үйлчилгээний тарифаасаа хальж төрөл бүрийн сугалааны аргаар маркетинг хийх болов. Хамгийн сүүлд “Мобиком” корпораци байр, машиныг хосоор нь хожих сугалаа гаргаж тохирлыг нь телевизээр явуулсан ч но-той дүрс бичлэг интернетээр цацагдсанаас болж бөөн юм болж байна. Одоогоор энэ нь үнэхээр “Мобиком”-ын заль уу, өрсөлдөгч компаниудын явуулга уу гэдгийг тогтоогоогүй. Мөн “Юнител”-ийн таван байрны сугалаа гэгч хөтөлбөр гаргасан ч хожсон эзэндээ байраа өгөөгүй байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан мэдээлж нэг хэсэг шуугисан. Энэ бүх маргааныг үнэн мөнийг тогтоодог газрууд нь эцэслэх байх гэж найдна. Ер нь дээрх дөрвөн операторын аль нь ч утсаар ярьсан төлбөрийг зөв тооцож, хэрэглэгчиддээ үнэнч үйлчилдэг гэдэгт иргэд үл итгэдэг. Иймд итгэл үнэмшил төрүүлэх ямар нэгэн мэдээлэл үйлчилгээг тэдний хэн нь ч өнөөг хүртэл гаргаагүй байгаа билээ. Хэрэв үнэхээр “Мобиком” сугалаагаар сая илүү хэрэглэгчээ хуурсан бол, “Юнител” байрныхаа сөргөөр шийдсэн, “Скайтел”, “Жи-мобайл” ярианыхаа тариф дээр “ажилладаг” бол энэ нь яалт байхгүй гэмт хэрэг мөн.

“Хумсалсаар хумсалсаар хулгайч” гэж үг байдаг шүү дээ. Байдал нэгэнт ийм байгаа учир одоо үүрэн холбооны тав дахь операторыг тодруулах тендерийг нэн даруй зарлачихъя, Ерөнхий сайд аа. Тав дахь оператор ажиллах зах зээл олдож л таарна. Манайхан чинь зах зээлгүй байсан ч үйлчилгээ гаргаж чаддаг мундаг улс шүү дээ. Дараагийн үеийн үүрэн холбооны компанийг нэн даруй шалгаруулж гар утасны хэрэглээний тарифт жинхэнэ хувьсгал хийе. Тэгээд “Жи-мобайл”-ийн реклам шиг санаан зоргоороо ярьж сууя. Бяцхан харьцуулалт хийж үзье л дээ. Бусдаасаа ялгарах нэг ч ид шидгүй боловч нийгэмд танигдсан хэмээн үнэ нь “галзуурч” байдаг, хамгийн өндөр ярианы тарифтай …11…дугаарлалтын хамгийн өндөр үнээр ярьдаг нь “Скайтел” байна. Харин “Мобиком”-ын “Силвер” дараа төлбөрт багцын нэг минутын ярианы тариф сүлжээ харгалзахгүй 90 төгрөг байгаа бол “Юнител”-ийн …11…дугаарлалтын хамгийн өндөр багц нь сүлжээ харгалзахгүй 70 төгрөг ажээ.

“Скайтел”-ийн VIP class багц нь сүлжээндээ 80, бусад сүлжээнд 100 төгрөгөөр ярьдаг бол, “Жи-мобайл” минут нь сүлжээ харгалзахгүй 55 төгрөгөөр яриах тариф тогтоосны дэлгэрэнгүйг та доорхи хүснэгтээс хараарай. Гар утас гангараа биш хэрэглээ болсоныг дээр дурьдсан. Бид өнөөгийнхөө амьдралыг гар утасгүйгээр хэдхэн хором ч төсөөлөхгүй байна. Тиймээс тендерээ түргэхэн зарлая, Н.Алтанхуяг сайд аа. Үүрэн холбооны хэрэглэгчид байр, машин гэсэн сугалаанд аз сорих бус жинхэнэ өрсөлдөөн дундаас хожиж хямд үнээр ярихыг л хүсч байна. Ерөөсөө л дахиад нэг шинэ оператортой больё. Тэр нь GSM системээр ажилладаг байг.

…11…дугаарлалтын нэг минутын ярианы тарифын харьцуулалт

MOBICOM/
төгрөгөөр /

Үйлчилгээний багцууд

Сарын суурь хураамж

Суурь хураамжинд дагалдах яриа, бусад хэрэглээ

Ярианы тариф

Мессежний тариф

Мобикомын сүлжээнд

Бусад сүлжээнд

Мобикомын сүлжээнд

Бусад сүлжээнд

Silver

35.000

25.000

90

90

19

36

Gold

45.000

45.000

70

70

19

36

platinum

100.000

120.000

65

90

19

36

Эх сурвалж: mobicom.mn

SKYTEL
/
төгрөгөөр/

Үйлчилгээ

Ярианы төрөл

Мессеж өгөгдөл дамжуулах

Дуут мессеж

 

 

Олон улс

VIP
class

сүлжээндээ

Бусад сүлжээнд

Скай групп

сүлжээндээ

Бусад сүлжээнд

Бүх сүлжээнд

001 гарц

002 гарц

80

100

 

 

 

 

Эх сурвалж: 1515 лавлах

G-MOBILE/
төгрөгөөр /

Багц

Яриа

Мессеж

Интернет

Олон улсын мессеж

Жи мобайлын сүлжээнд

Бусад сүлжээнд

Жи мобайлын сүлжээнд

Бусад сүлжээнд

Жи интернет 1 кв

Гарц 007

Гарц 009

Жи-1 plus

0

     55

       10

25

2 мөнгө

118

Жи -1

0

55

10

25

2 мөнгө

118

Жи – 2

20

2 мөнгө

118

 

Эх
сурвалж:
G-mobile.mn

UNITEL
/
төгрөгөөр/

 

premium

Premium blackberry

Багцын сарын суурь хураамж

40.000

60.000

Багцад дагалдах хэрэгсэл

800минут/бусад сүлжээ/

800
минут /бусад сүлжээ/

Багцад дагалдах нэмэлт эрх

Сүлжээндээ үнэгүй

Сүлжээндээ үнэгүй

Задгай ярианы тариф/орон
даяар сүлжээ харгалзахгүй/

20

70

Эх сурвалж: unitel.mn

Ө.СОДОН

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж