Тэд “Орон орны соёлын өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд Монгол, Италийн Боловсрол, соёл судлалын төвтэй хамтран энэ сарын 16-нд буюу ирэх ням гаригт 12.00 цагт хийх гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь бүтэн өдрийн турш үргэлжлэх аж. Тус өдөрлөгийн хүрээнд “Сэргэн мандалтын үеийн дүрслэх урлаг” сэдэвт үзэсгэлэн, чөлөөт хэлэлцүүлэг, “Би айхгүй” Италийн уран сайхны киног үзэн ярилцлага хийхээс гадна итали зайрмагийн амтлан итали амтат бялууны үзэсгэлэн худалдаанд зочилж болох юм байна.
Мөн итали үндэсний хувцасны үзүүлбэр, итали хоолны нээлттэй хичээл болон худалдаа, итали дууны караоке тэмцээн, “Итали боловсролыг дэмжих хөтөлбөр 2012-2013”-ын нээлт, итали үлгэрийн цагаар “Буратино”-той уулзуулах бол “Мемори” поп оркестрын тоглолтоор үдшийг чимнэ гээд олон сонирхолтой арга хэмжээнүүд болох нь ээ.