Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг Ази төрх, өвөрмөц хоолойгоор нь рок сонирхогчид андахгүй. Тэрбээр хэтэрхий богино насалсан ч хийж бүтээсэн уран бүтээлээрээ одоо ч бидний дунд амьдарсаар байгаа. Тиймдээ ч Цойг шүтэн бишрэгчид Монголд олон бий.
Тэд өнөөдөр хайртай дуучныхаа 50 насны ойг тэмдэглэн эргэн дурсч, хүндэтгэх нэгэн өвөрмөц тоглолт хийх гэж байна. "River sounds" клубт өнөөдөр 18.00 цагт болох уг тоглолтыг "Х-Vit" хамтлаг, дуучин Төмөрөөгийн хамт зохиож байгаа юм.
Уг дурсамж тоглолтод Виктор Цой болон түүний домогт "Кино" хамтлагийн дуунуудыг эгшиглүүлэх нь ээ. “Цой жив он просто вышел покурить…” тийм ээ, Цой амьд тэр тамхилахаар л явсан.
Г.ДАША