Мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хууль бусаар олж авч хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээтэй нэвтрүүлсэн, онц их хэмжээний мансууруулах бодисыг тээвэрлэсэн гэмт хэрэгт Ц.Батболд, Ж.Маамуусүрэн нар нь өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард холбогдон шалгагдаж байгаа юм. Тэднийг шүүх анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Энэхүү шийдвэрийг улсын яллагч эс зөвшөөрөн Нийслэлийн эсэргүүцэл бичсэн байна. Энэхүү гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, улсын яллагчын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Батболд, Ж.Маамуусүрэн нарт Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ