“Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/ 2012 оны 7 дугаар сард нээлтээ хийн ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн цахим санд нийт дөчин мянга шахам хэргийн 46500 шийдвэр, магадлал, тогтоол байршаад байгаа аж.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас иргэд хүссэн шийдвэрээ харах боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 110 мянга гаруй шийдвэрийг үзсэн байна.
Д.ЖАРГАЛ