Дэлхийн хамгийн өндөр үстэй хүн

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр үстэй хүн

Дэлхийн хамгийн өндөр үстэй хүнээр Японы загвар зохион бүтээгч Казурихо Ватанабе тодорч, Нью-Йорк хотноо дэлхийн дээд амжилтыг бүргэдэг Геннесийн номонд бичигдсэн байна.

Тэрбээр урт үсээ “Mohawk” хэв маягаар босгон засуулсан бөгөөд түүний үсний урт 113 см байжээ.

Өдгөө 40 настай загвар зохион бүтээгч Казурихо Ватанабе Геннисийн номонд нэрээ бичүүлж, дээд амжилт тогтооход амаргүй ч дэлхийн шилдэг болсондоо баяртай байна гэж ярьсан байна. 

Геннисийн номонд нэрээ бичүүлэхийг 20 жилийн турш мөрөөдсөн бөгөөд дэлхийн хамгийн өндөр үстэй хүн болохын тулд үсээ 15 жилийн турш ургуулжээ. Түүний үсийг “Mohawk” хэв маягаар босгохын тулд гурван үсчин ажиллаж, нийт гурван сав лак, гурван сав гелийг зарцуулсан байна. Казурихо Ватанабегийн хувьд өдөр болгон үсээ ингэж  засуулахад чамгүй үнэтэй байдаг тул онцгой тохиолдолд л үсээ босгодог аж. Дашрамд сонирхуулахад дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн ном нь 22 орны хэл дээр, дэлхийн 100 гаруй оронд хэвлэгддэг байна.

Одоогийн байдлаар Геннисийн номны 57 дахь удаагийн хэвлэлт худалдаанд гарахаар бэлтгэгдэж байгаа бөгөөд ирэх 2013 онд ойролцоогоор 2.7 сая гаруй хувь хэвлэн зарах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж