Нэг кг хүнд төмөр хүзүүвчтэй нохой олджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Нэг кг хүнд төмөр хүзүүвчтэй нохой олджээ

Хятадын Шаньси мужийн Тайюань хотод хүзүүнээс нь бараг нэг кг жинтэй зузаан төмөр хүзүүвч угласан нохой олджээ.

Бүр гөлөг байхад нь уг хүзүүвчийг угласнаас өдөр ирэх тусам нохойн хүзүү холгож, толгойгоо даахаа больсон байна.

Хөөрхий нохойг олох үед үхлийн ирмэгт ирээд байсан гэнэ. Гал сөнөөгчид нохойн төмөр хүзүүвчийг тайрч, тэжээвэр амьтдын төвд аваачиж өгчээ.

Тайюань хотын цагдаа нар нохойд хүнд төмөр хүзүүвч углаж, тамлаж хаясан этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Орон нутгийн цагдаагийн ажилтны мэдээлснээр хөөрхий нохойг ямар нэгэн зүйл харуулахаар тэжээж байсан гэж үзэж байгаа гэнэ.

Хятадад амьтанд хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хууль, дүрэм байхгүй учраас олон мужид нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг байна. Ихэнх Хятадууд нохойн махыг өвлийн улиралд хүнсэнд хэрэглэхэд сайн гэж үздэг.

Анх Хятадууд нохойг гаршуулж, гэрийн тэжээвэр болгосон ч гүн ухаантан Күнз, бүр түүнээс ч өмнө нохойн мах хүнсний гол эх үүсвэр байсан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж