Цагдаагийн экс удирдлагуудыг 20-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс удирдлагуудыг 20-нд шүүнэ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа. 

Тэдний гомдлыг ямартай ч энэ сард хэлэлцэх ёстой байсан. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “ Ч.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд товлогдсон. Тэдний хэрэг Эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн Б.Батцэрэнд хувиарлагдсан.

Харин одоогоор шүүх бүрэлдэхүүн хараахан товлогдоогүй байна” гэсэн юм. 

Тэднийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон.

Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж