
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголын дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч гишүүдийн ирц тааруугаас арга буюу түр завсарлуулсан юм. Одоо харин үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр УИХ-ын дарга суудлаа эзлээд байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаан эхлэх үед ирцэндээ бүртгүүлсэн ч дундуур нь орхиж гарсан МАН-ын гишүүд цөөнгүй байгаа юм, тэр бүгдийг одоо чуулганы танхимдаа ирж хуралдаандаа оролцохыг УИХ-ын дарга сая анхаарууллаа. Хэрвээ чуулганы үдээс хойшхи хуралдаанд оролцохгүй бол ажил тасалсанд тооцно. Одоогийн байдлаар чуулган болох танхимд 10 гаруй гишүүн л цуглаад байна.
Г.ДАРЬ