Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нэр төрөө сэргээлгэнэ гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тиймээс тэднийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүн, П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зэрэг заалтыг зөрчсөн гэж үзэн тус бүр таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3.6 жил хорих ял оногдуулсан. Мөн П.Дашаас 460.036.000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн юм.
П.Даш нарын ялыг хэвээр үлдээжээ
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг Нийслэлийн шүүхэд өчигдөр хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн байна. Мөн ялтануудыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон тэдний хувийн байдлуудыг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг жирийн дэглэм болгон хөнгөрүүлж, П.Даш, Л.Алтангэрэл нарын биечлэн эдлэх хорих ялыг 3.6 жилээр тогтоон, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.
Д.ЖАРГАЛ