Ерөнхий сайд нефть импортлогчидтой уулзана

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нефть импортлогчидтой уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 16.00 цагт нефть импортлогч нартай уулзахаар төлөвлөжээ. Монгол Улсын нефтийн импортыг хувийн хэвшлийнхэн гартаа атгадаг ч гэрээ хэлэлцээр хийх бол төр оролцохоос аргагүйд хүрдэг. Тэр дундаа хойд хөрш нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмэгдүүлэх болон экспортдоо хязгаарлалт тавих бол тэр бүрийд Монголын төр хэлэлцээрийн ширээний ард суухаас аргагүй болдог.  Тиймээс шинэчлэлийн Засгийн газар нефтийн импортыг төр мэдэлдээ авах ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж буй, харин импортлогчид ямар санаа оноотой байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн сонсохоор шийдсэн бололтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж