“Газпром” цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

“Газпром” цэвэрлэгээ хийнэ

Оросын нефть үйлдвэрлэгч “Газпром нефть” компани Москва дахь газрын тос
боловсруулах үйлдвэрийнхээ цэвэрлэгээ, технологийн шинэчлэлд 14 тэрбум рубль
буюу 446 сая доллар зарцуулахаар болжээ. Цэвэрлэгээ шинэчлэлийн ажил 2010 оноос
эхэлсэн бөгөөд 2013 онд дуусгахаар төлөвлөжээ. Автомат цэвэрлэгээний багаж, хар
тос, хүхрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл болон газрын тосонд
бохирдсон газруудыг цэвэрлэх зэрэг ажилд дээрх мөнгийг зарцуулахаар тооцжээ.

Өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд “Үйлдвэрийн үйл ажиллагаанаас
шалтгаалан Капотня дүүргийн оршин суугчид бохирдсон агаараар амьсгалж байгаа
төдийгүй устөрөгчийн сульфит зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна” гэж мэдэгдсэн
байна.

Энэ үйлдвэр жилдээ 10 сая тонн
нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Москвагийн шатахууны хэрэглээний 40
орчим хувийг хангадаг юм. “
Газпром”
компани Москва хотын зүүн хойд захад хар тосны шинэ үйлдвэр байгуулж, жилдээ 1.7
сая тонн хар тос үйлдвэрлэхээр зэхэж байгаа юм байна.


Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж