Паралимпийн алтан медаль хүртсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Паралимпийн алтан медаль хүртсэн өдөр

1960 онд Италийн Ром хотноо Паралимпийн анхдугаар наадам зохиож эхэлснээс хойш энэ сард XIV наадам Лондон хотноо болж өнгөрсөн. Хэдийгээр “Лондон-2012” паралимпээс монголчууд медальгүй ирсэн ч эмэгтэйчүүдийн байт
харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа шагналт IV байр эзэлсэн.

Манай улсын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй. 2004 онд Афин хотноо XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлж байсан бол 2008 оны есдүгээр сарын 14-ны энэ өдөр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харвааны төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн. Тэрбээр энэ өдөр хагас шигшээ харваанд БНХАУ-ын тамирчинг ялж, улмаар шигшээ харваанд Францын тамирчинг 94-90-ийн харьцаагаар буулган авч монголчуудад паралимпийн түүхэн дэх анхны медалийг авчирсан юм.


Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж