![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/92a229a8d924c8c3/d25cd1bce66e9332big.jpg)
Харин Н.Золжаргал “Инфляци буурах ёстой, олон жил өндөр инфляцитай явсан. Инфляци өндөр байснаас зээлийн хүү ч өндөр тогтоогдож ирсэн. Ирэх жилээс төсвийн Тогтвортой байдлын тухай хууль хэрэгжинэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоо руу буулгаж, зээлийн хүүг бууруулна гэж заасан. Тиймээс хоёр жилийн хугацаанд инфлцийг бууруулна, дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү нэг оронтой тоонд орох бодитой шаардлага бий” гэж мэдэгдсэн юм.
Төв банкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдсонтой холбоотойгоор Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төв банкны ерөнхийлөгчийг томилсны дараа 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэсэн боловч гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүйгээс бүлгийн дарга нарыг гишүүдийн ирцээ бүрдүүлэх даалгаврыг УИХ-ын даргын зүгээс өглөө. Нэгэнтээ хуульд заасан хэмжээнд гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул түр хуулийн хэлэлцүүлгээ завсарлуулан Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар МАН-ын гишүүдэд хандан картуудаа шургуулан саналаа өгөөд төсвийн тодотголыг яаралтай баталж өгөхийг хүслээ. Харин МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Бүлэг байгуулах асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөх ёстой. Ардчилсан намын бүлэг хуралдаад “МАН-ынхныг бүлэггүй явуулах нь тэнгэрийн хишиг” гэж ярьсан байсан. Ард түмний төлөөллөөс 40 шахам хувийн санал авсан намын төлөөллийг бүлэггүй явуулж болохгүй” гэж байлаа.