Америкийн нэрт жүжигчин Дастин Хоффмен болон Английн алдартай рок хамтлагийн нэг “Led Zeppelin” Вашингтоны “Kennedy Center”-ийн Үндэсний соёлын төв хүрээлэнгийн “хүндэт” шагналыг хүртэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урлагийн ертөнцийн хүндэт эрхмүүдэд дээрх шагналыг нь гардуулан өгөх болсныг Цагаан ордноос ийнхүү мэдээлсэн байна.
Цагаан ордны төлөөлөгч Девид Рубенстийн мэдээлснээр урлагт өөрийн хувь нэмрийг оруулсан тэдний гайхамшигт авъяас, олон жилийн хичээнгүй зүтгэлийг үнэлж энэхүү хүндэт шагналыг гардуулахаар болсон байна.
“Kennedy Center”-ээс тодорхойлсон энэхүү шагналыг Америкийн хамгийн нэр хүндтэй урлаг соёлын одууд хүртдэг юм байна. Оскарын шагналт нэрт жүжигчин 75 настай Дастин Хоффмен нь “Rain Man”, “The Graduate and Tootsie” гэх зэрэг олон гайхалтай кинонд дүрээ мөнхөлсөн нэгэн юм.
Э.АНХТУЯА