Афганистаны эрх баригчид лалын шашин, үндэслэгчийг нь доромжилж лал шашинтнуудын уур хилэнг хүргээд байгаа киног ард иргэддээ үзүүлэхгүйн тулд YouTube-ийг хаажээ.
Еврей гаралтай америк найруулагч Сэм Бэсил энэ кинондоо лал шашныг “Хорт хавдар” гэж нэрлээд эл шашныг үндэслэгч Мохамедийг үл бүтэх, этгээд хүүхэмсэг хэмээн тодотгожээ.
Үүнд хилэгнэсэн ливи иргэд Бенгази хотод АНУ-ын Консулын байр руу дайрч АНУ-ын Элчин сайд Крис Стивенс болон өөр гурван дипломатчийн аминд хүрсэн билээ.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин