Энэ жилийн "Нийслэл лиг"-ийн аварга "Эрчим" "Хоромхон" багийг 4:1-ээр, "Хасын хүлгүүд" "FC Ulaanbaatar" багийг 4:1-ээр буулган авснаар "Эрчим", "Хасын хүлгүүд" маргааш (09.15.12.00) цомын төлөө тоглохоор болжээ.
“Хоромхон” багт Канад, Нигери, Тринандо Табога болон Японы тоглогч, “Эрчим” багт Бразиль, Сербийн тоглогчид багтсан байна.
“Улаанбаатар FC” багт Камерун улсын Этунди Алима, Зааны ясан эрэг улсын Эрик Дагро, Либери улсын Принц Болий нар, “Хасын хүлгүүд” багт Бразилийн тоглогч багтсан байна.
Мэргэн буучдыг 9 гоолтойгоор “Хоромхон” Ikeda Yudai, “FC Ulaanbaatar”-ын Eric Dagros нар тэргүүлж байна.
"А" хэсэгт лигийн долоон удаагийн аварга "Эрчим" багийн хувьд хэсгээсээ 100 хувийн амжилттай гарч ирсэн бол, лигийн тоглолтоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан "Хасын хүлгүүд" баг тус хэсгийн хоёроор шалгарч, хагас шигшээд учраагаа буулган авснаар цомын төлөө "Эрчим"-тэй дахин тулахаар боллоо.
“Монголын хөлбөмбөгийн холбооны цом-2012”-т түрүүлсэн баг үндэсний “Нийслэл лиг”-н аварга багтай “СУПЕР ЦОМ”-ын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.
“СУПЕР ЦОМ”-ын эзэн болсон баг монгол улсаа төлөөлөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup” тэмцээнд оролцох билээ.
(09.15) 12.00 цагаас дулааны цахилгаан станц IV урд байрлах “Эрчим”
клубын талбай дээр болох тул үзэгчдэд 10.30 (09.15) цагаас IV станцын урдаас автобус үйлчлэх юм байна.
Ч.БОЛОР