АНУ-ын элчинг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчинг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Ливийн Ерөнхий сайд Мустафа Абушагур өчигдөр буюу пүрэв гаригт АНУ-ын элчин сайдын үхэлд бурууутай, халдлага үйлдсэн нэг этгээдийг баривчилж хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан мөрдөн шалгаж байгаа талаар мэдэгджээ.

Ливид өнгөрсөн лхагва гаригт лалын шашныг гутаан доримжилсон кино  цацгдсанаас болж АНУ-ын элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Энэхүү жагсаалын улмаас  АНУ-ын элчин сайд амиа алдаж хэд хэдэн хүн хүндээр гэмтсэн хэрэг гарсан билээ.

Харин дээрх хэргийн мөрдөн шалгах явцыг яаравчилхаа Ливийн Засгийн газараас мэдэгдэж байсан ч ийнхүү халдлага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг эхнээс баривчилж эхэлсэн байна.

Ливийн ерөнхий сайд дээрх халдлагын талаар “АНУ-ын элчин сайд амиа алдахад хүргэсэн  энэхүү халдлага нь бидний итгэл үнэмшил, үнэт зүйлтэй харшилсан хэрэг болсон  бөгөөд ихээхэн харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр дээрх хэрэгт буруутай халдлага үйлдсэн нэг этгээдийг ийнхүү баривчилж  дөрвөн хүнийг мөрдөн шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Ливийн Ерөнхий сайд цааш мэдэгдэхдээ дээрх хэргийг мөрдөн шалгалтын явцыг яаравчилж хэргийн  талаар шинэ мэдээллийг олон нийтэд мэдээлж байхыг дотоод хэргийн сайд Ванис ал-Шарифт үүрэгдсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хлилари Клинтон  халдлага гарах  гол шалтгаан болсон лалын шашинтнуудыг гутаан дормжилсон гэх  киног хоёр улсын харилцаанд сэв суулгасан ичгүүргүй явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ийнхүү хүний амь эрсдэх хүртэл асуудал хурцадмал болсонд харамсаж байгаагаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр энэхүү мэдэгдэлдээ дээрх хэргийг зөвтгөж байгаа хэрэг бус харин Америкт амьдарч байгаа болон дэлхий даяар лалын шашинтнууд дээрх хэргийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг дээр сэтгэл эмзэглэж байгаагаа мэдэгджээ.
 

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж