ЭМ-ийн сайд Н.Удвал видео хурал хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

ЭМ-ийн сайд Н.Удвал видео хурал хийжээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр зарим аймаг, дүүргүүдийн эмч мэргэжилтнүүдтэй online-аар шууд холбогдож, телеконференц зохион байгуулжээ.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Люксембургийн хөгжлийн агентлаг, Швейцарийн төслийн төлөөлөгчидөд хандан зайн оношлогооны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, санаачлагуудыг өндөр үнэлж байгаагаа дурдаад цаашид тус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Телемедициний үндэсний сүлжээний төвөөс долоо хоног бүрийн лхагва гариг бүр зайн сургалт, пүрэв гариг бүр зайн зөвлөгөөн хийгдэж, яаралтай тохиолдолд 24 цагаар аймаг, дүүргүүдтэй шууд холбогдон ажиллаж байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж